Home

Хүнд даацын машин механизмын худалдаа
Хүнд даацын машин механизмын засвар үйлчилгээ
Хүнд даацын машин механизмын сэлбэгийн худалдаа
Хүнд даацын машин механизмын лизинг
info@aode.mn
(976) 7014-0222
  • Солонго 
  • Online help

Синотрак Хово машин

Синотрак үйлдвэр нь анх 1956 онд байгуулагдаж, анхны хүнд даацын машиныг 1960 онд үйлдвэрлэсэн 58жилийн түүхтэй БНХАУлсын ууган үйлдвэрүүдийн нэг юм. Синотрак үйлдвэрийн бусад үйлдвэрлэгчдээс ялгарах гол давуу тал нь өөрийн үйлдвэртээ хөдөлгүүр, явах эд анги, бүхээг зэрэг бүхий л эд анги, сэлбэгийг өөрөө үйлдвэрлэж, өөрөө угсардаг давуу талтай.

Тус үйлдвэр нь та бидний сайн мэдэх HOWO, SITAIER цувралуудыг үйлдвэрлэдэг бөгөөд БНХАУ-ын Оюуны өмчийн газарт 2000 гаруй автомашины загварыг бүртгүүлсэн байна.

HOWO машины давуу тал нь жолоочийн аюулгүй байдал, тохь тухтай байдлыг бүрэн хангасан, ажлын бүтээмж өндөртэй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засгийн хэмнэлттэй машин бөгөөд хэрэглэгчийн хүсэл шаардлагад бүрэн нийцсэн машин юм. 

АОДЭ ХХК нь 2007 оноос эхлэн Синотрак үйлдвэрийн албан ёсны дистрибютерээр ажиллаж эхэлсэн бөгөөд тасралтгүй 8 дахь жилдээ Монголын зам барилга, уул уурхайн салбарт Синотрак үйлдвэрийн машиныг нийлүүлж байна. Бид жил бүр Монголын нөхцөлд тусгайлан зориулж машинууддаа өөрчлөлтүүдийг хийдэг нь манай компанийн хамгийн гол давуу тал юм.

Валютын ханш
Асуулт Хариулт