Home

Хүнд даацын машин механизмын худалдаа
Хүнд даацын машин механизмын засвар үйлчилгээ
Хүнд даацын машин механизмын сэлбэгийн худалдаа
Хүнд даацын машин механизмын лизинг
info@aode.mn
(976) 7014-0222
  • Солонго 
  • Online help

Сани экскаваторын үйлдвэр - SANY

SANY групп” ХХК нь анх 1989 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “шилдэг аж ахуйн нэгжийг байгуулан, тэргүүний боловсон хүчнүүдийг бэлтгэж, гарамгай хувь нэмрийг оруулах” зорилтыг баримтлан ажиллаж, салбартаа нэр хүнд бүхий “SANY” брэндийг үүсгэн гаргасан. Одоогийн байдлаар “SANY групп” нь Хятад улсдаа хамгийн том, дэлхийд 5 дугаарт ордог хүнд машин механизмын үйлдвэрлэгч” болон хөгжсөний зэрэгцээ Хятад улсдаа хамгийн том “бетон зуурмагийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч” болоод байна.

 “SANY групп”-ын үндсэн үйл ажиллагаа нь барилга, замын машин механизмын үйлдвэрлэл бөгөөд голлох бүтээгдэхүүнүүд нь бетон зуурмагийн тоног төхөөрөмж; барилга, замын машин механизм; экскаватор; өрөмдлөгө, автокран; далайн боомтын машин механизм; салхины эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

2012 онд “SANY ХҮНД ҮЙЛДВЭР” нь дэлхийд тэргүүлэх бетон зуурмагийн тоног төхөөрөмжийн брэнд болох Германы “Puzzmester”-ийг өөртөө нэгтгэж, салбарын өрсөлдөөний чиг хандлагыг өөрчилсөн билээ.        

“SANY групп” нь БНХАУ-ын Бээжин,  Чанша, Шанхай, Шэнь ян, Кунь шань, Урумчи зэрэг 6 том хотод үйлдвэрлэлийн баазтай, хилийн чанадад Энэтхэг, Америк, Герман, Бразил зэрэг оронд судалгаа-хөгжил, үйлдвэрлэлийн 4 баазтай бөгөөд одоогоор дэлхийн 100 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Sany-монгол” салбарын танилцуулга

“SANY ХҮНД ҮЙЛДВЭР” компани нь 2008 оноос Монгол улсын зах зээлд нэвтэрч, “бүхнийг хэрэглэгчийн төлөө” гэсэн менежментийн зарчмыг баримтлан, үнэ-чанарын харьцуулалт хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэн, хэрэглэгчдийн шаардлагад тулгуурласан дээд зэргийн хөнгөлөлттэй нөхцөл болон борлуулалтын дараахь бүх талын үйлчилгээний баталгааг санал болгон ажилласны үр дүнд одоогийн байдлаар SANY брэндийн 10 гаруй төрлийн тоног төхөөрөмж Монголын зах зээлд бүрэн нэвтрээд буйн зэрэгцээ уг брэндийн нөлөө улам бүр батжиж байна.

SANY нь Монгол улсад Оюу Толгойн зэс, алтны уурхай, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал, Тавантолгойн нүүрсний ордоос БНХАУ-ын хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэх хүнд даацын авто замын ажил, Ховд аймаг дахь баруун бүсийн авто замын ажил, МАК компанийн Цагаан суваргын зэс молибдений уурхай, Сэлэнгэ дэх Хөтөлийн цементийн үйлдвэр, Улаанбаатар-Замын-Үүдийн авто замын ажил, Улаанбаатарын доторхи авто замыг сайжруулах төсөл зэрэг ажлуудад тус тус оролцоод байна.

2013 онд AОДЭ компанитай дистрибютэрээр хамтран ажиллах гэрээ байгуулж, Монголын зах зээл дээр экскаваторуудыг гэрээлэн борлуулах, борлуулалтын дараахи үйлчилгээг хийх, түүнчлэн зах зээлд сэлбэг нийлүүлэх зорилгоор БНХАУ-ын хилийн боомт Эрээн хот болон Улаанбаатар хотноо сэлбэгийн агуулах нээх онцгой эрхийг тус тус олгосон.

Валютын ханш
Асуулт Хариулт