Home

Хүнд даацын машин механизмын худалдаа
Хүнд даацын машин механизмын засвар үйлчилгээ
Хүнд даацын машин механизмын сэлбэгийн худалдаа
Хүнд даацын машин механизмын лизинг
info@aode.mn
(976) 7014-0222
  • Солонго 
  • Online help

Сэлбэг, Засвар үйлчилгээ

Таны худалдан авсан техник бүрийн сэлбэг бусад засвар үйлчилгээг манай хамт олон бүрэн хариуцан ажилладаг. Бид таны захиалсан сэлбэгийг тухайн үйлдвэрээс нь шууд захиалдаг тул хамгийн чанартай, найдвартай оригналь сэлбэгүүдээр таны техникийг хангана. Бид 2014 онд өөрийн шинэ оффис сэлбэгийн дэлгүүрийг ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн барилгын нэг давхарт 500м2 бүхий Сэлбэгийн дэлгүүрийг нээн ажиллуулж байна. Манайх нийт 3000 гаруй нэр төрлийн сэлбэгийг энэ онд нөөцөлж, татан авсан байгаагаараа бид бусад байгууллагаас давуу талтай юм.

Тос Тосолгооны материал: Та Манай Сэлбэгийн дэлгүүрээс Сингапурт үйлдвэрлэгдсэн Sinopec үйлдвэрийн хамгийн сайн тос тосолгооны материалыг худалдан авч машиндаа нас нэмээрэй.

Даацын дугуйн худалдаа:  Бид танд БНХАУ-ын АDVANCE брэндийн бүх төрлийн хүнд даацын дугуйн хэмжээ загварын өргөн сонголттойгоор санал болгож байна.  

Байнгын харилцагч та бүхэндээ бид хөнгөлөлтийн карт болон бусад урамшуулалт сугалаат худалдааг байнга санал болгодог 

Засвар үйлчилгээ

Манай засвар үйлчилгээний төв нь 2007 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын Синотрак, Лонкинг, XCMG, SANY зэрэг үйлдвэрүүдийн мэргэжлийн засварчид байрлан ажиллаж таны техникийн бүхий л засвар үйлчилгээг хариуцан ажилладгаараа давуу талтай.

Бид Синотрак Хово маркын машинд дараахь засвар үйлчилгээг бүрэн хийж үйлчилдэг.

Хөдөлгүүр:

  • -Хөдөлгүүрийн гэмтэлд оношлогоо хийх
  • -Бүрэн задаргаа хийж угсрах
  • -Бүрэн ээлж хийх
  • -Гал тавих, клапанг тохируулах
  • -Крышканы жийрэг солих
  • -Бусад бүх төрлийн үйлчилгээ

    Хурдны хайрцаг

  • -Гэмтэлд оношлогоо хийх
  • -Бүрэн задаргаа хийж янзлах
  • -Ган диск солих
  • -Перда диск солих

    Редуктор

  • -Оношлогоо хийх
  • -Редуктор тохируулах угсрах
  • -Сальник солих
  • -Захын дамжуулагч араа засах
Бүх төрлийн Хятад машины аппартур тохируулах, порсунк шалгах 

Валютын ханш
Асуулт Хариулт