HomeСалбар хэлтэс Засвар үйлчилгээний хэлтэс
:

бүлэг

Эрэлттэй

Засвар үйлчилгээний хэлтэсийн танилцуулга

 

Засвар үйлчилгээний хэлтсийн танилцуулга:

АОДЭ засвар үйлчилгээний төв нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Sinotruk, Lonking, XCMG зэрэг хүнд даацын техникийн томоохон үйлдвэрүүдийн олон жилийн дадлага туршлагатай гадаад дотоодын 20 гаруй механик засварчдаас бүрдсэн чадварлаг хамт олон билээ.

Бид харилцагч та бүхэндээ дараах чиглэлийн засвар үйлчилгээг харилцагчийн сэтгэл ханамжид нийцүүлэн, найдвартай, түргэн шуурхай, баталгаат хугацаатайгаар хийж гүйцэтгэж байна.

Үүнд:

· Бүх төрлийн Weichai хөдөлгүүрийн бүрэн засвар, үзлэг оношилогоо

·  Sinotruk үйлдвэрийн хүнд даацын техникийн хүчний 3 бэхэлгээ буюу хөдөлгүүр, хурдны хайрцаг, редукторын эд ангиудын бүрэн засвар, үзлэг оношилгоо

·  Sinotruk үйлдвэрийн бүх төрлийн машины аппаратурын засвар үйлчилгээ

· 5000м2  бүхий засварын төв талбайд олон улсын стандартын дагуу чанартай, хурдтай үйлчилгээг үзүүлж, 24/7 засвар үйлчилгээний дуудлага хүлээн авах болон зөвлөгөө өгөх, дээрх бүх засвар үйлчилгээнд бид Sinotruk үйлдвэрийн оригинал сэлбэг хэрэгслийг хэрэглэдэг зэрэг нь бидний давуу тал бөгөөд харилцагч та бүхний сэтгэл ханамжид нийцүүлэн, найдвартай түргэн шуурхай ажиллах зорилгын дор нэгдэн ажиллаж байна.   

1. Дуудлага хүлээн авах

-24/7 дуудлага хүлээн авах

-Утсаар зөвлөгөө өгөх

2. Техник хүлээж авах

-Техник байршлыг тодорхойлон хөдөө орон нутагт бол засварчдыг томилох

3. Оношилгоо хийх

 - Эд ангийн эвдрэлийн  шалтгаан тодорхойлох

4. Засварын ажлыг эхлүүлэх

- Засварчдыг томилох

 -Шаардлагатай сэлбэгийн жагсаалт гаргах

-Засварлах хугацааг тодорхойлох 

-Үйлчлүүлэгчтэй  гэрээ хийх

5. Техник хүлээлцэх

 - Хүлээлгэн өгөх акт үйлдэх /Техникт хийгдсэн засвар үйлчилгээ, сэлбэг материал, хугацаа зэргийг харилцагчид тайлагнан хүлээлгэн өгөх /  

Нийтлэг асуулт:

1. Танай сэлбэг хир зэрэг найдвартай вэ?  

SINOTRUCK , XCMG LONKING үйлдвэрийн 100% оригинал сэлбэг борлуулдаг тул та манай компаний сэлбэгийн дэлгүүрээс хэрэгтэй сэлбэгээ худалдан авах болон үйлдвэрээс шууд захиалуулах боломжтой.  

2. Баталгаат хугацаа байгаа юу?

Засварын ажлаас хамаарч 3сар хүртэлх баталгаат хугацаа олгоно

3. Мэргэжлийн засварчидтай юу?

WEICHAI SINOTRUK үйлдвэрийн мэргэжлийн засварын баг хамт олон танд түргэн шуурхай баталгаат засварын үйлчилгээг үзүүлнэ.

4. Техник засуулахад хир их хугацаа шаардах вэ ?

Техникийн эвдрэл гэмтэл болон сэлбэгийн хангамжаас  шалтгаалан тухайн засварлах хугацааг тодорхойлно

5.Хөдөө орон нутагт засвар хийх үү?

Техникийн байршил болон эвдрэлийн байдлаас хамаарч засварчдыг томилно

6.Хүчин чадал:

 -Нэг дор 4-6 машин засварлах хүчин чадал 

- Гадаад дотоодын мэргэшсэн механик инженерүүдээс бүрдсэн явуулын 2 баг  

- Бүх төрлийн оригинал сэлбэг, эд ангиудыг шууд авах сэлбэгийн дэлгүүртэй

АОДЭ ХХК Засварын хэлтсийг сонгох шалтгаан:

·  БНХАУ-ын Sinotruck болон ХСMG үйлдвэрийн мэргэжлийн механик засварчдаар баг хамт олноо бүрдүүлсэн

 ·  Sinotruck ХСMG үйлдвэрийн техник сэлбэгүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг тул сэлбэгийн хангамж сайтай

·  Дархан, Өмнөговь, Заамар сумд сэлбэг болон засварын төвүүд байршин ажиллаж байгаа тул хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ илүү ойр, хурдан шуурхай үйлчлэх боломжтой.

·  Бид ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн шуурхай найдвартай үйлчилгээг үзүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын нэр

Ажлын хугацаа

Баталгаат хугацаа

Ажлын хөлс

1

Хөдөлгүүрийн бүрэн ээлж

Ажлын 3 өдөр

Хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 90 хоног

1,550,000₮

 

2

Кроп засвар

Ажлын 1өдөр

Хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 90 хоног

950,000₮

3

Аппаратур

Ажлын 1өдөр

Байхгүй

250,000₮

4

Редуктор засвар

Ажлын 2 өдөр

Хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 90 хоног

600,000₮

 

 

 

 

 

 

 

Санамж: Захиалгын сэлбэгийн хүлээлтээс шалтгаалан техник  хүлээлгэн өгөх хугацаа 1-2 хоног сунгагдах тохиолдол гардаг.

 

 

 


ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татвар бол хүн болгоны инээж төлөх сайн үйл Татвар бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс билээ.