Home
:

бүлэг

Эрэлттэй

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАРИУЦЛАГААР НЭГДЛЭЭ

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАРИУЦЛАГААР НЭГДЛЭЭ

Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч 8 аж ахуйн нэгж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдэж, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Аяны хүрээнд компаниудын хариуцлагыг үндсэн таван багц зорилтод хуваан үнэлэх юм. Үүнд, Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, Байгаль орчны хамгаалал, Орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо гэсэн чиглэлүүд багтаж байна. Түүнчлэн, хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг уул уурхайн салбарт  даган мөрдөж, бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана.

Одоогийн байдлаар энэхүү санаачилгад Энержи Ресурс ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК, Багануур ХХК, Аспайр Майнинг ХХК, Саусгоби Сэндс ХХК, Терра Энержи ХХК компаниуд нэгдээд байгаа юм. Цаашид бусад уул уурхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин, хариуцлагаар нэгдэж, Хариуцлагагүй уул уурхайд “үгүй” гэж хэлэх, Монголын уул уурхайн салбарт Хариуцлагыг төлөвшүүлэхийн төлөө хамтран ажиллах боломж нээлттэй юм. 

Last modified on Tuesday, 16 July 2019 10:03
Rate this item
(0 votes)
Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.


ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татвар бол хүн болгоны инээж төлөх сайн үйл Татвар бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс билээ.