Home
:

бүлэг

Эрэлттэй

НҮҮРСНИЙ ЦС-ЫН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭЭР БАЙНА

 АЗИЙН ЗАСГИЙН ГАЗРУУД НҮҮРСНИЙ ЦС-ЫН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭЭР БАЙНА

Азийн Засгийн газрууд нүүрсний цахилгаан станцын төслүүдэд жилд 64 тэрбум ам.долларын санхүүжилт олгож байгаа талаар “ODI” судалгааны байгууллага тооцоолсон байна.

“Их 20”-ийн орнууд, ялангуяа БНХАУ, Энэтхэг, Япон улс тэргүүлэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах амлалт өгсөн ч бодит байдал эсрэгээрээ байгааг “ODI”-ийн судалгаа харуулж байна. Хэдийгээр нүүрсний уурхайнуудын санхүүжилт буурсан ч цахилгаан станцын төслүүдийн хөрөнгө оруулалт 2013, 2014 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Энэ дунд БНХАУ 2016 болон 2017 онд жил тутамд 19 тэрбум ам.доллар, Энэтхэг улс 17.9 тэрбум ам.доллар, Япон улс 5.2 тэрбум ам.долларыг нүүрсний цахилгаан станцын төсөлд зарцуулжээ.

БНХАУ-ын экспорт, импортын банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк аль аль нь Индонезийн нүүрсний станцын төслийг санхүүжүүлсэн байна. Харин нөгөө талаас хувийн хэвшлийн санхүүжилт буурсан гэж дүгнэж байгаа аж. Тухайлбал, Сингапурын хамгийн том гурван банк болох “DBS Group”, “United Overseas Bank” болон “OCBC” нүүрсний цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээ зогсоосноо дөрөвдүгээр сард зарлажээ. Мөн сүүлийн хагас жилийн хугацаанд Японы “Marubeni”, “Itochu”, “Mitsubishi” зэрэг санхүүгийн байгууллагууд эрчим хүчний ямар ч шинэ төсөлд хөрөнгө оруулахгүй гэдгээ зарлаж байсан юм.

Харин Монгол Улсын тухайд “Оюу Толгой төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын төслийг Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн байгуулахаар болсон. Хэдий тийм боловч "нэлээд төвөгтэй төсөл. Өнөөдөр дэлхийд нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олох амаргүй байна" гэж “Rio Tinto”-ийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнауд Суарат “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байсан юм. Энэхүү төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар гэж Монголын талын төсөл хэрэгжүүлэгч нэгж өмнө нь мэдээлж байв.

 

Last modified on Tuesday, 16 July 2019 06:08
Rate this item
(0 votes)
Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.


ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татвар бол хүн болгоны инээж төлөх сайн үйл Татвар бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс билээ.