Print this page

Томоохон төслүүд

БНХАУ, ЯПОНЫ УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХИЛИЙН ЧАНАДАД ТОМООХОН ТӨСЛҮҮД ХУДАЛДАН АВАХ НЬ НЭМЭГДЖЭЭ

БНХАУ, Японы металл үйлдвэрлэгчид “Jiangxi Copper”, “Chalco”, “Zijin” болон “Sumitomo Metal” зэрэг компаниуд хилийн чанадад томоохон төслүүдийг худалдан авсаар байна. Энэ дунд Перу, Гвинейн төслүүд голлож байгааг “Bloomberg Intelligence” мэдээллээ.

БНХАУ-ын компаниудаас тухайлбал, “China Molybdenum” компани Конго дахь зэс, кобальтын төсөл дэх “Freeport-Mcmoran”-ийн 56 хувийн эзэмшлийг худалдаж авсан юм. Мөн “Tenke Fungurume” дэх эзэмшлийн хувьцаагаа 30 хувь болгож нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна Австралийн “Northparkes” зэсийн төсөл, “Аnglo-American”-ийн Бразил дахь фосфатын төслийг худалдан авсан байна.

БНХАУ-ын компаниудын уул уурхайн салбарт гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгал 2016 онд 1.9 тэрбум ам.доллар байсан бол 2017 онд бараг хоёр дахин нугарч, 3.7 тэрбум ам.доллар болсон талаар “Bloomberg Intelligence” мэдээллээ. Тэд голлон төмрийн хүдэр, зэс, брокситэд төвлөрчээ.

Ингэснээр "Түүхий эдийн ханган нийлүүлэлт талд барууны компаниудаас хараат бус байх арга замыг эрэлхийлж байж магадгүй" гэж шинжээчид харж байна

Last modified on Tuesday, 16 July 2019 06:09
Rate this item
(0 votes)
разработка сайтов