Home
:

бүлэг

Эрэлттэй

“KINCORA COPPER”-ИЙН ХУВЬЦАА

“CENTURY DEVELOPMENT” КОМПАНИ “KINCORA COPPER”-ИЙН ХУВЬЦААНЫ 23.84 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ БОЛОВ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн салбарын төслүүдийг хэрэгжүүлдэг “Century Development” компани “Kincora Copper”-ийн 16 сая ширхэг үнэт цаасыг нэгж бүрийг нь 0.1 канад доллароор үнэлэн худалдаж авлаа.

Нэг үнэт цаас тутамд нэг хувьцаа болон нэг варрант багтаж байгаа аж. Ингэснээр тус компани “Kincora Copper”-ийн хувьцааны 23.84 хувийг эзэмших эрхтэй болж байгаа юм байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмж үнэт цаас авах эсэхээ шийдвэрлэнэ гэж “Century Development” компани мэдээллээ.

“Kincora Copper”-ийн хувьд хаалттай хүрээнд үнэт цаас гаргаж, нийт 6.25 сая ам.доллар татан төвлөрүүлсэн бөгөөд энэ хөрөнгөө 18 мянга хүртэлх метрийн өрөмдлөг хийх, хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн энэ долоо хоногт Өмнөговь аймгийн нутагт орших “Хүрэл үнэг” талбайд хайгуулын өрөмдлөгөө хийж эхэлсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 16 хувиар өсжээ.

Last modified on Tuesday, 16 July 2019 04:46
Rate this item
(0 votes)
Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.


ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татвар бол хүн болгоны инээж төлөх сайн үйл Татвар бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс билээ.