HomeOT Blogs
:

бүлэг

Эрэлттэй

Datetime: 16 Jul 2019
Written by
131 View 0 Comments

“CENTURY DEVELOPMENT” КОМПАНИ “KINCORA COPPER”-ИЙН ХУВЬЦААНЫ 23.84 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ БОЛОВ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн салбарын төслүүдийг хэрэгжүүлдэг “Century Development” компани “Kincora Copper”-ийн 16 сая ширхэг үнэт цаасыг нэгж бүрийг нь 0.1 канад доллароор үнэлэн худалдаж авлаа.

Нэг үнэт цаас тутамд нэг хувьцаа болон нэг варрант багтаж байгаа аж. Ингэснээр тус компани “Kincora Copper”-ийн хувьцааны 23.84 хувийг эзэмших эрхтэй болж байгаа юм байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмж үнэт цаас авах эсэхээ шийдвэрлэнэ гэж “Century Development” компани мэдээллээ.

“Kincora Copper”-ийн хувьд хаалттай хүрээнд үнэт цаас гаргаж, нийт 6.25 сая ам.доллар татан төвлөрүүлсэн бөгөөд энэ хөрөнгөө 18 мянга хүртэлх метрийн өрөмдлөг хийх, хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн энэ долоо хоногт Өмнөговь аймгийн нутагт орших “Хүрэл үнэг” талбайд хайгуулын өрөмдлөгөө хийж эхэлсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 16 хувиар өсжээ.

Read more...
Datetime: 30 Aug 2012
Written by
171 View 0 Comments

АОДЭ ХХК ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д XCMG Үйлдвэрийн 8тн ковш амжилттай нийлүүллээ

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. 

Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй цорын ганц аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.

Энержи Ресурс нь АОДЭ ХХК-тай 2010 оноос эхлэн тасралтгүй 9 жилийн турш хамтран ажилсаар ирсэн томоохон харилцагч компаниудын нэг билээ. 

АОДЭ ХХК болон Энержи Ресурс ХХК-ын хамтын ажилгааны үр дүнд БНХАУ-ын Уул уурхай,Зам тээвэр, Барилгын салбарын №01 үйлдвэр болох XCMG үйлдвэрийн 8тн ковшийг 8 ширхгийг амжилттай нийлүүллээ. 

Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж  өсөн дэвжин гэдэгт итгэлтэй байна. 

Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа 

Read more...
Datetime: 18 Jul 2012
Written by
218 View 1 Comments

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК: 2019-2023 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ БАТАЛЛАА

“Эрдэнэс монгол” ХХК 2019-2023 оны дунд хугацааны стратеги баталж, үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн хайгуул , олборлох үйлдвэр, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. Мөн хувийн хэвшилтэй хамтарч нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд анхаарах юм байна.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү

 

 

Read more...


ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

Татвар бол хүн болгоны инээж төлөх сайн үйл Татвар бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс билээ.